Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингис хаан банкны зээлийн барьцаанд хураагдсан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо. Монголбанк нь Төв банк /Монголбанк/ тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу банкны үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, түүнд хяналт тавьж ажилладаг.  Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, түүний үнэлгээг тогтоох, хураагдсан хөрөнгийг захиран зарцуулах зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Харин харилцагчаас зээлийн төлбөрт санал болгож буй томоохон хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлага тавьж ажилладаг. Банк зээлдэгчтэй … Continue reading Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа